Шинэ Мэдээ

Main » Мэдээ мэдээлэл


"Google” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмидт өнгөрсөн долоо хоногт манай оронд нэг хоноод буцсан билээ. Тэрбээр дэлхийд тэргүүлэгч корпорацийг удирддаг олон улсад нэр нөлөө бүхий хүн ч энэ удаагийн айлчлалаа хэвлэл мэдээллийнхэнд төдийлөн мэдэгдэхийг хүссэнгүй.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Батлан Хамгаалахын сайд Л.Болд, МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ нартай манай улсад нэг хонохдоо уулзсан байна.

Энэхүү уулзалтын үеэр ноён Эрик Шмидттэй Монгол Улс "Google” корпорацитай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцжээ.

Уулзалтын хүрээнд андройд маркет дээр Монгол программистуудын боловсруулсан аппликэшнийг борлуулах нөхцлийг бүрдүүлж уг тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Мөн Монголоос андройд маркет руу хандалтыг нээснээр манай улсын хэрэглэгчид гар утсаа бүрэн дүүрэн ашиглах боломж бололцоотой болохыг дурьджээ.

Огноо: 2012-08-24 | Нийтэлсэн : ObScuRity | Нийт 359 уншсан | 0 сэтгэгдэл


Skype -ын програм тал дээр томоохон алдаа (bug) саяхан илэрчээ. Уг алдаа нь skype ашиглан хувийн мессеж  бичиж буй хоёр этгээдийн дотоод мессежийг нь өөр хэн нэгэн хүлээн авагчруу давхар явуулж байсан байна. Энэ нь саяхан skype хэрэглэгчдийн форум дээр хүчтэй яригдаж эхлэсэн байна. Нууцлал аюулгүй байдлын үүднээс энэ алдаа нь байж болошгүй зүйл бөгөөд хэрэглэгчдээ нэлээд алдаж болзошгүй эрсдэлтэй юм.

Алдааны талаар skype-ын удирдлагууд яаралтай арга хэмжээ авахаа мэдэгдсэн бөгөөд ямартай ч энэ сардаа багтаад update гаргана гэж мэдэгджээ.

Огноо: 2012-08-05 | Нийтэлсэн : ObScuRity | Нийт 327 уншсан | 0 сэтгэгдэл


Google-ынхэн дижитал газрын зурагтай ажиллах (map.google.com) зах зээлд тэргүүлэгч гэдгээ батлахын тулд зурагжуулалт хийх шинэ технологио дэлгэлээ. 

Google-ын зураг боловсруулдаг хамгийн том систем Google Map-ыг өдгөө нэг тэрбум гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд үүнд мэдээж хэрэг хөгжүүлэгчид болон бусад хамтран байгууллагууд нь жинтэй хувь нэмэр оруулна.
Apple-ын зүгээс иймэрхүү өөрчлөлт оруулсан тохиолдолд Google Map-ын хувьд чамгүй тооны хэрэглэгчээ алдахад хүрч магадгүй. Үүний хариу болгож зураг боловсруулах зурагжуулах шинэ технологио өнгөрөгч лхагва гарагт San Francisco хотод болсон мэдээллийн үеээрээ Google-ын удирдлагууд танилцуулсан байна.



Огноо: 2012-08-05 | Нийтэлсэн : ObScuRity | Нийт 335 уншсан | 0 сэтгэгдэл


Microsoft-ынхон өөрсдийн so.cl гэсэн олон нийтийн сүлжээ цахим хуудсаа албан ёсоор нээлээ.

Вэбсайтын загвар нь хэрэглэгч өөрийн хайж олсон сонирхолтой үр дүнгүүдээ бусадтай хуваалцах, санал сэтгэгдэлээ солилцох гэх мэт боломжуудтай. Цахим сүлжээний гол бай нь оюутнууд, АНУ-ын их сургуулиуд болон ахлах сургуулууд гэж тодорхойлсон байна.


Алдарт facebook гэхэд анх эхлэж байхдаа гол байгаа нэр хүндтэй их сургуулиудруу хандуулж байсанг санаж байгаа байхаа.


Огноо: 2012-08-05 | Нийтэлсэн : ObScuRity | Нийт 652 уншсан | 0 сэтгэгдэл


Удахгүй Internet Explorer (IE) хэрэглэгчдэд автоматаар уг хөтчийн сүүлчийн хувилбар шинэчлэгдэн сууна. 

Microsoft-ын хэлж байгаагаар энэ төсөл нь хэдэн сая машины онлайн аюулгүй байдлыг сайжруулна гэж мэдэгдэлээ.

Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчээс ямар нэгэн мэдлэгийг шаардахгүйгээр хуучин хувилбаруудыг олж чимээгүй (silent) шинэчлэх юм байна. Хэрэв хэрэглэгч нь уг update-ыг хийхийг хүсэхгүй бол шууд устгах (uninstall) сонголттой байна гэж Microsoft мэдэгдэлдээ дурджээ.

Огноо: 2012-08-05 | Нийтэлсэн : ObScuRity | Нийт 409 уншсан | 0 сэтгэгдэл