Шинэ Мэдээ

Main » 2012 » August » 5 » Microsoft өөрийн Сошиал цахим сүлжээ хуудасаа нээлээ
5:23 PM
Microsoft өөрийн Сошиал цахим сүлжээ хуудасаа нээлээ

Microsoft-ынхон өөрсдийн so.cl гэсэн олон нийтийн сүлжээ цахим хуудсаа албан ёсоор нээлээ.

Вэбсайтын загвар нь хэрэглэгч өөрийн хайж олсон сонирхолтой үр дүнгүүдээ бусадтай хуваалцах, санал сэтгэгдэлээ солилцох гэх мэт боломжуудтай. Цахим сүлжээний гол бай нь оюутнууд, АНУ-ын их сургуулиуд болон ахлах сургуулууд гэж тодорхойлсон байна.


Алдарт facebook гэхэд анх эхлэж байхдаа гол байгаа нэр хүндтэй их сургуулиудруу хандуулж байсанг санаж байгаа байхаа.

Сонирхолтой нь уг сүлжээнд олон нийтийн сүлжээний хамгийн том өрсөлдөгч болох Facebook хаягаараа холбогдож болох боломжтой байна. Энэ талаараа дурдахдаа туршилтын хугацаагаар facebook хаягаар холбогдох боломжийг оруулсан байгаа гэжээ. Мэдээж хэрэг ихэнх интернет хэрэглэгчид facebook хэрэглэдэг болсон өнөө үед түүнийг ашиглаж хэрэглэгч татах гэсэн орлого гэдэг нь ойлгомжтой.



So.cl дээр хийж байгаа хайлтыг мэдээж хэрэг bing.com-ээр нь хийх нь гарцаагүй. Хэдийм тийм боловч та мөн google дээр хийсэн хайлтаа бусадтай хуваалцаж болох ажээ.

Мөн Microsoft-ын хэлж байгаагаар энэ олон нийтийн сүлжээ хүмүүсийг боловсрол, туршлага олж авахад нь чиглэсэн шинэ төсөл болж байгаа гэжээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 652 | Added by: ObScuRity | Tags: microsoft | Rating: 5.0/7
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]