Шинэ Мэдээ

Main » 2012 » August » 24


"Google” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмидт өнгөрсөн долоо хоногт манай оронд нэг хоноод буцсан билээ. Тэрбээр дэлхийд тэргүүлэгч корпорацийг удирддаг олон улсад нэр нөлөө бүхий хүн ч энэ удаагийн айлчлалаа хэвлэл мэдээллийнхэнд төдийлөн мэдэгдэхийг хүссэнгүй.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Батлан Хамгаалахын сайд Л.Болд, МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ нартай манай улсад нэг хонохдоо уулзсан байна.

Энэхүү уулзалтын үеэр ноён Эрик Шмидттэй Монгол Улс "Google” корпорацитай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцжээ.

Уулзалтын хүрээнд андройд маркет дээр Монгол программистуудын боловсруулсан аппликэшнийг борлуулах нөхцлийг бүрдүүлж уг тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Мөн Монголоос андройд маркет руу хандалтыг нээснээр манай улсын хэрэглэгчид гар утсаа бүрэн дүүрэн ашиглах боломж бололцоотой болохыг дурьджээ.

Огноо: 2012-08-24 | Нийтэлсэн : ObScuRity | Нийт 359 уншсан | 0 сэтгэгдэл