Шинэ Мэдээ

Main » 2012 » August » 24 » “Google” корпорацийн гүйцэтгэх захирал Монголд ирээд буцжээ.
10:45 PM
“Google” корпорацийн гүйцэтгэх захирал Монголд ирээд буцжээ.

"Google” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмидт өнгөрсөн долоо хоногт манай оронд нэг хоноод буцсан билээ. Тэрбээр дэлхийд тэргүүлэгч корпорацийг удирддаг олон улсад нэр нөлөө бүхий хүн ч энэ удаагийн айлчлалаа хэвлэл мэдээллийнхэнд төдийлөн мэдэгдэхийг хүссэнгүй.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Батлан Хамгаалахын сайд Л.Болд, МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ нартай манай улсад нэг хонохдоо уулзсан байна.

Энэхүү уулзалтын үеэр ноён Эрик Шмидттэй Монгол Улс "Google” корпорацитай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцжээ.

Уулзалтын хүрээнд андройд маркет дээр Монгол программистуудын боловсруулсан аппликэшнийг борлуулах нөхцлийг бүрдүүлж уг тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Мөн Монголоос андройд маркет руу хандалтыг нээснээр манай улсын хэрэглэгчид гар утсаа бүрэн дүүрэн ашиглах боломж бололцоотой болохыг дурьджээ.

Түүнчлэн "Google Earth” хэмээх интернэт хэрэглэгчдийг байлдан дагуулж чадсан аппликэшний программ хангамжинд улсын нийслэл болон томоохон хот суурин газрыг "Street view” үйлчилгээнд хамруулан Монголын зургийг тогтмол шинэчилж байх асуудлыг энэ удаагийн уулзалтаар хэлэлцсэн байна.

Мөн манай улсад Google data center байгуулах саналыг МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ тавьсан байна. Үүнийг "Google”-ийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмит судалж үзэн хамтарч ажиллах боломжтой гэдгийг онцолжээ. Уулзалтын үеэр МШХХТГ-ын зүгээс "Google” компанид богино дунд хугацаагаар тодорхой чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх талаар санал тавьсан байна.

Үүнээс гадна дэлхийн 50 гаруй орны хэлийг хөрвүүлдэг "Google translation”-д Монгол хэлийг оруулахаар болсон нь "Google” корпорацийн гүйцэтгэх захиралтай хийсэн уулзалтын гол үр дүн байлаа гэж МШХХТГ-аас мэдээлсэн юм.

Эдгээр болон бусад олон асуудлаар "Google” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмидттэй хийсэн уулзалт амжилттай болж өнгөрчээ.

Монголд анх удаа ирсэн ноён Эрик Шмидтийн хувьд манай улсад Мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжих бололцоо буйг онцлоод, цаашид идэвхтэй хамтран ажиллахаар болсноо мэдэгдсэн байна
Category: Мэдээ мэдээлэл | Views: 368 | Added by: ObScuRity | Rating: 4.8/6
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]