Шинэ Мэдээ

Main » 2012 » August » 13 » "iPad" зориулж PhotoShop Touch гарлаа
8:11 AM
"iPad" зориулж PhotoShop Touch гарлаа

"Adobe Systems” компани өөрийн алдарт "Photoshop” программынхаа "Photoshop Touch” хувилбарыг "iPad”-ад зориулж гаргажээ. Өмнө нь тус программ нь зөвхөн Андройд үйлдэлийн системыг дэмждэг байсан гэж "MacRumors” технологийн цахим хуудсанд бичжээ. Шинээр хийгдсэн "Photoshop Touch” программын бүх л үйлдлийг хуруугаараа дэлгэцэн дээр гүйлгэж гүйцэтгэх аж. Одоогоор iOC 5 үйлдэлий системыг дэмждэг "ipad 2” дээр ажиллах боломжтой ажээ. Зураг засварлах хамгийн дээд тал нь 1600х1600 пиксель бөгөөд тэрнээс их хэмжээтэй зураг оруулах боломжгүй юм байна. Гэрэл зурагтай ажиллах үедээ өөрт байгаа гэрэл зураг болон өөрийн камераар авсан зураг, "Google Images”-ээс зураг дуудан оруулж ажиллах боломжтой.

Тус программыг "Apple”-ын "App Store”-оос 9.99 ам.доллараар худалдан авч болно. "Photoshop Touch” нь зургаан программтай нийлээд "Adobe Touch Apps” нэрээр гарч байгаа бөгөөд бусад тав нь арай хожуу худалдаанд гарах ажээ
Category: Техник технологи | Views: 391 | Added by: ObScuRity | Tags: PhotoShop Touch | Rating: 5.0/7
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]